арал - Викитоль


Article Images
[aral]
ᠡ‍ᠠ‍᠊ᠷ‍ᠠ‍ᠯ
(арал)

Галиглах зарчим

I нэр.
  1. Нуур далай, гол мөрөн доторх бүх талаараа усаар хүрээлэгдсэн хуурай газар
II нэр.
  1. Тэрэг чарганд морь мал хөллөж чирэхэд зориулан бэлдсэн урт хоёр гуя мод
III нэр.
  1. Сур жирэм мэтийг дотуур нь оруулан татаж, хэлэнд нь хатган тогтоох, дөрвөлжин, дүгрэг хэлбэрийн хэрэгсэл
IV нэр.
  1. Хүн, амьтны нуруу, өндөр
  2. Баян чинээлэг
далайн арал - далай дундах хуурай газар
арал хүлхи - далай тэнгисээс арал маягаар цухуйж ханалан байрласан уул нурууны тогтоц
арлын улс - бүх нутаг дэвсгэр нь арал олтриг дээр орших улс
арал хугарах - тэрэгний гуя мод хугарах
бүсний арал - бүсний цагариг
гуулин арал - гуулиар хийсэн гархи
арал сайтай бөх - бие томтой, өндөр бөх
арал дутах - нуруу чац дутах
арал сайтай айл - чинээлэг айл

Үг хувилгах зарчим

а|рал нэр. аралд, арлаар, о.тоо арлууд

  • арал хойг - усаар хүрээлэгдсэн болон далай тэнгисийн ус руу түрж орсон хэсэгхэн хуурай газар